заа өнөөдөр нэг шалгалтыг цааш харууллаа одоо 3 үлдэждээ… удахгүй хичээл амарна гэж бодохоос инээд ч хүрэх шиг… гэхдээ л бас гайтай 3… заа за сураагүйм биш бас л цааш харуулна даа…
залхуу хүргэсэн өдөр гэж өнөөдрийг л хэлэх байх даа… юу ч хийх сонирхол алга даа… хариж унтахаас… орой ойрд уулзаагүй нэг хүний барааг харах санаатай… уулзалт хэр болох юм байгаан хэхэ…
уг нь 10 жилйнхээ хэсэг нөхөдтэй уулзах гэсэн чинь загүй гэнээ болихоос доо…
сургуулийн хажуугийн нэтэд суужээна… тоглоомондоо улайрсан хэдийн дуу чимээ бүүр заалхаачлаа… “өө яагаад бөгс ухаад байгаам бээ” ч гэх шиг балиар үгс чихний хажуугаар нисэлдээл…
энэ бүхнээс хол байхсан… хэхэ ахиад л зууртаа тасрахыг хүсч байна…
Х.Болор-Эрдэнэ : Намар
Намар надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч…Хөглөрөх навчис хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүцэл төрдөг. Намар надад аймшигтай санагддаг.Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь шарлаж, хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ үлдэхэд хамгийн сүүлчийн бээрсэн шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч, тэр шувуу надтай хамт дуугаа хурааж, зөвхөн цасны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь, арьсыг минь гэмтээж орхидог. Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул бүгд цав цагаан болно. Хөмсөг ч ялгаагүй. Гишгэсэн мөр инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач!
Х.Болор-Эрдэнэ : Нүцгэн шөнө
Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй.
Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно.
Айж ичиж, худал инээх албагүй. Албагүй амгалан. Хувцасгүй бие, биегүй хувцас. Худалгүй шөнө. Хуурамч биш инээмсэглэл. Эрх чөлөө. Энгийнээс энгийн нүцгэн эрх чөлөө. Энэ бол шөнө. Бие нүцгэн, “би” нүцгэн. Энэ хананы цаана, тэр шалны доор нүцгэн сэтгэлтэй нүцгэн хүмүүс.
Харанхуйд сүүдэр байдаггүй. Сүүдэр сандал дээр эвхэгдэж, орон доор хөглөрөхөд би дуртай. Сүүдэр ч үгүй нүв нүцгэнд дуртай. өдрөөс гэрэлтэй, өдрөөс жаргалтай, нүв нүцгэн шөнө.
чамайгаа санаад… харахыг хүсээд… бүүр давраад үнсэхийг хүсээд…хүний шунал гэж яасан ч их юм билээ дээ… өөр бас нэг юмыг хүсээд…
хайртай шүү… чамдаа чанга хэлж чаддагүй ч …
ойрд нэг л стресстэй явах боллоо…
энэ хотын утаа… шороо… хогны байж байгааг ээ… эрүүл амьдрах нөхцөл алгаа…
нэг багш маань хонь хариулж яваа дээл өмссөн хужаагийн тухай ярихад нь хичнээн дургүй хүрэв ээ… төсөөлөхөөс ой гутлаа шт….
хүмүүс өөрсдөө машин болчих вий дээ… ямар ч сэтгэлгээ байхгүй… хий механик үйлдэл хийгчид олширсоор өнөөх өөрсдийнх нь гараар бүтээгдсэн робот машинууд нь бүтээгчээсээ ухаантай болчихоод магадгүй кинон дээрээс л үздэг амьдрал ирэх вий…
яагаад ингэж бичих болсон шалтгаан маань гэхээр оюутнуудынхаа талаар жоохон муулъя…
мэддэг чадааг юмаараа хомс байж мэддэг чаддаг юм шиг царайлдаг тэр хэдийг муулмаар байна…. багшийн хэлсэн хэдэн үгнээс хэтэрдэггүй… аливаа зүйлд өөрсдийн толгойгоор анализ хийж чаддаггүй… хүнээс хуулж дүн авагч… дүн нь сайн ч толгой нь муу…авсан хөдөлмөрлөсөн 2 нь зөрдөг… биеийн амрыг хөөгч…. ийм хүмүүс яаж улс орны хувь заяаг атгах билээ… муугаар хэлэхэд өөрөө ч эзэн болж чадахгүй….
хичээ л дээ…. эзэн хичээвэл заяа хичээж л таараа…
Гарчиггүй бичлэг
ойрд ч нэг л дулаахан намрын сүүлийн өдрүүд гэлтэй…
цас… удахгүй байх аа…
Вне зоны доступа
Всё просто получается
Мира маятник качается
А свет переключается на звук
На расстоянии выстрела
Рассчитывать бессмысленно
Что истина не выскользнет из рук
И не порвётся бесконечный круг
Вне зоны доступа мы не опознаны
Вне зоны доступа мы дышим воздухом
Вне зоны доступа вполне осознанно
Вне зоны доступа мы
Вне зоны доступа мы
Вне зоны доступа
Совсем необязательно
Ждать помощи спасателей
Два шага по касательной наверх
Две жизни до сближения
И до изнеможения
Скрыв местоположение от всех
Незримые за полосой помех
Вне зоны доступа мы не опознаны
Вне зоны доступа мы дышим воздухом
Вне зоны доступа вполне осознанно
Вне зоны доступа мы
Вне зоны доступа мы
Вне зоны доступа
Сандлын түшлэг налан
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч өмсөхгүй ээ
Өлгүүрт хөгшрөх үйл
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан
Адилхаан… Би ч бас хуучирсан